ХАБЭА чиглэлээр баримтлах бодлого, хандлага

“Монголросцветмет” ТӨҮГ-ын хөдөлмөрийн аюулгүй байдал,

эрүүл ахуйн чиглэлээр баримтлах бодлого, хандлага

 

“Монголросцветмет” ТӨҮГ нь өөрсдийн үйл ажиллагаандаа “Нэн түрүүнд-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” гэсэн суурь зарчмыг баримтлан Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, “Монголросцветмет” ТӨҮГ –ын “Хөдөлмөр хамгааллын удирдлагын систем”-ийг удирдлага болгон                MNS ISO45001:2018 стандартад нийцүүлсэн үйл ажиллагаа эрхлэх бодлого баримтлан ажиллаж байна.

Цаашид бид MNS ISO45001: 2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог нэвтрүүлж баталгаажуулахаар зорин ажиллаж байгаа бөгөөд  эрсдэлгүй таатай орчинд ажиллах бүхий л боломжийг бүрдүүлэхэд байгууллагын ажилчин бүр идэвхтэй оролцох, санал бодлоо илэрхийлэх, удирдлагын зүгээс шаардлагатай нөөц мэдлэгээр тасралтгүй хангаж хамтдаа аюулгүй ажиллаж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд өөрсдийн хувь нэмэрээ оруулахаар зорин ажиллаж байна.
 

ХАБЭА БОДЛОГЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД:

  1. Аюулгүй ажиллах хариуцлагатай ажиллагсдыг бий болгох.
  2. Зөв хандлагатай, эерэг харилцаатай ажиллагсдыг бий болгох.
  3. Ослыг тэглэх, аюулыг багасгах.
  4. Ажлын таатай орчин нөхцлийг бий болгох.

 

ХАБЭА ДАГАЖ МӨРДӨХ ЗАРЧИМ:

  1. Аюулыг мэдээлсэн ажилтныг урамшуулдаг, аюулыг устгаж хяналт тавьдаг, ил тод, нээлттэй байх зарчмаар урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг оновчтой төлөвлөж, хэрэгжүүлж, хянаж сайжруулна.
  2. Хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг мөрдлөг болгон, хүний эрхийг дээдлэх, шударга, нээлттэй, ил тод байх зарчмуудыг баримтлана.

 

ХАБЭА ДОТООД ХЯНАЛТ:

  1. “Монголросцветмет” ТӨҮГ-ын “Хөдөлмөр хамгааллын удирдлагын систем”-ийг удирдлага болгон ажлын байр бүрт ХАБЭА-н дотоод хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулна.
  2. Орчин үеийн дэвшилтэт техник, технологи, хяналтын камера ашиглан ажлын байрны тогтмол хяналтыг сайжруулна.  

 

ХАБЭА СУРГАЛТ:

  1. “Зөв ажиллацгаая” сургалтыг тасралтгүй явуулж, ажилтан бүрд аюулгүй, зөв ажиллах зан үйлийг төлөвшүүлнэ.
  2. Ажилтан бүрийн мэдлэг, ойлголтыг тасралтгүй хөгжүүлэн сайжруулах бүх талын сургалт, сурталчилгааг зохион байгуулна.

 

ХАБЭА ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ, ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ:

  1. Ажилтан бүрийг Олон улсын болон Монгол улсын стандартын чанарын шаардлага хангасан ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр иж бүрэн хангаж ажлын байрны таатай орчин нөхцөлд ажиллуулна.
  2. Хувцас, хамгаалах хэрэгслийн чанар, загвар, хүртээмжийг жил бүр шинэчлэн сайжруулалт хийж, ажилтан нэг бүрийн санал хүсэлтийг хүлээн авч үйл ажиллагаандаа тусган ажиллана.

 

ХАБЭА УРАМШУУЛАЛ:

  1. ХАБЭА-тай холбоотой шинэ санаа, сайн туршлага зэрэг ажлын хамт олонд сайн үлгэр дуурайлал болсон аливаа үйлдлийг дэмжих, улмаар аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор ажилтныг урамшуулан ажиллана.
  2. Урамшууллын хөшүүргийг түлхүү ашиглаж ажилтныг үл буруутгах зарчмыг баримтлан аюул, эрсдэлийг ажилтан бүр олж илрүүлэх, устгах арга хэмжээг идэвхжүүлнэ.
  3. Ажлын байрны аюул эрсдэлийг олж илрүүлэн цаг алдалгүй үнэн бодитой мэдээлэл өгсөн, аюулыг устгасан мэдээллэгчийг мөнгөн хэлбэрээр урамшуулан, хамт олны дунд алдаршуулан ажиллана.

 

ХАБЭА ХАРИУЦЛАГА:

  1. Ажилтныг үл буруутгах зарчмыг баримтлан аливаа асуудлыг хамтаараа хэлэлцэж, анхааруулж, сануулах арга барилаар хамтын хариуцлагатай ажиллана.
  2. Ажилтан бүрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг, ойлголт хариуцлагыг дээшлүүлнэ.

 

ХАБЭА ХАНДЛАГА:  

  1. Ажилтан бүр ажлын байрандаа үлгэр жишээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өндөр мэдлэг ойлголттой түүнийгээ бусадтай хуваалцах хандлагатай байх.
  2. Бүх шатны удирдлага нь цаг ямагт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдлыг эрхэмлэсэн, ажилтан бүрдээ анхаарал тавьж, багаар ажиллах, асуудлыг хамтдаа хэлэлцэн шийдвэрлэх хандлагатай байх.
  3. ХАБЭА хариуцсан ажилтан бүр ажилтны дуу хоолой болж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдалд тогтмол хяналт тавьж, манлайллыг үзүүлж “НЭН ТҮРҮҮНД ХАБЭА” зарчмыг байгууллагын тогтсон соёл болгон дэлгэрүүлэхэд идэвхитэй ажиллах хандлагатай байх.
  4. Ажил олгогч нь  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдлыг сайжруулах, ажилтаны сэтгэл ханамжийг дээшлүүлэх, ажлын байрны орчин нөхцлийг сайжруулах үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэн Олон улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо     ISO45001: 2018 стандартад нийцүүлэн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах хандлагатай байх.