Мэдээ мэдээлэл

2019.09.26

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААЫ ЗАР

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 359 дугаар тогтоолын дагуу “Монголросцветмет” ТӨҮГ-ын Москва хот дахь төлөөлөгчийн албан хэрэгцээнд ашиглагдаж байсан хуучин автомашиныг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.

Дуудлагын худалдааны хэлбэр

Нээлттэй

Гэрээний зүйл

Москва хот дахь төлөөлөгчийн албан хэрэгцээнд ашиглагдаж байсан “BMW” маркийн суудлын автомашин нь “Монголросцветмет” ТӨҮГ-ын өмч бөгөөд 2007 ашиглалтад орсон, 166,100км явсан, 2018 оны 09 дүгээр сараас хойш сул зогсож байгаа тээврийн хэрэгсэл болно.

Дуудлагын худалдаа болох хугацаа

2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагт

/ОХУ-ын Москва хотын цагаар/

Дуудлагын худалдаа болох газар

“Монголросцветмет” ТӨҮГ-ын Москва хот дахь төлөөлөгчийн газар

/117279 г.Москва, гудамж Миклухо-Маклая, байр 34 оффис 97/

Худалдах доод үнэ

Дуудлагаар худалдах хөрөнгийн нэр:

BMW маркийн суудлын автомашин

Худалдах доод үнэ:

10,000,000.00 төгрөг

(Арван сая)

Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ

Худалдах доод үнийн 25 хувь буюу

2,500,000.00 төгрөг

(Хоёр сая таван зуун мянга)

Ялсан этгээдийг тогтоох журам

Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.

Худалдах. худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

Дэнчин байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: “Монголросцветмет” ТӨҮГ

Дансны дугаар: Хас банк 500 120 8361

Дансны нэр: “Монголросцветмет” ТӨҮГ

  1. Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл

 

  1. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10:00 цаг хүртэл 117279 г.Москва, гудамж Миклухо-Маклая, байр 34 оффис 97-д хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.

  1. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах

Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч “Монголросцветмет” ТӨҮГ-ын Москва хот дахь төлөөлөгчийн газар дээр очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 8007-0048, +7(968)014-00-72 утсаар лавлана уу.

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА

ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

 

2019.09.24

2019.09.17     

Уриалгад нэгдэх тухай

 

            Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газраас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандсан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг дэмжиж “Монголросцветмет” Төрийн өмчит үйлдвэрийн газар нь түүнд нэгдэж байна.

          “Монголросцветмет” Төрийн өмчийн үйлдвэрийн газар нь бусад уул уурхайн аж ахуйн нэгж, албан байгууллага, ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй компаниудад хандан “Хар тамхины тахалтай” хамтарч тэмцэхийг уриалж байна.          Хавсралт

 

2016.03.18     Нарийвчилсан үнэлгээ хийлгэх тухай

 

2016.02.29     Авлигатай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөө 2016 он

 

2014.12.30 "Шилэн дансны тухай" хууль 2015 оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байгаатай холбогдуулан гарсан ерөнхий захирлын тушаал