Хэнтий аймаг Бор-Өндөр сум, Улаанбаатар хотоос 310 км зайтай, зүүн өмнөд нутагт орших нийт 1105 ажиллагсадтай уул уурхайн ашигт малтмал олборлох, боловсруулах үйлдвэр.
1. Жоншны үйлдвэрлэл
Жилд 550-600 мянган тонн хүдэр олборлох хүчин чадалтай.
Үүнд:
- Бор-Өндөрийн далд уурхай жилд 230.0 мян.тн хүдэр
- Хөшөөт, Адагийн далд уурхай жилд 150.0 мян.тн хүдэр
- Хөх Дэлийн ил уурхай жилд 60.0 мян.тн хүдэр
- Өргөний ил уурхай жилд 100.0 мян.тн хүдэр тус тус олборлох хүчин чадалтай
- Жилд 550 – 600.0 мян.тн хүдрийг боловсруулж 110.0 -120,0 мян.тн ФФ-95, ФФ-97 маркийн флотацийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай Бор-Өндөрийн Баяжуулах фабрик
2. Төмрийн үйлдвэрлэл
Баргилт цех
- Жилд 2.4 сая тн төмрийн хүдэр олборлох хүчин чадалтай ил уурхай
- Жилд 400,0 мян.тн хүдэр боловсруулж 180,0 мян.тн 52% агуулгатай хуурай төмрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай хуурай соронзон баяжуулах төхөөрөмж
- Жилд 550-600 мянган тонн хүдэр боловсруулж 240,0 мян.тн буюу сард 40,0 мян.тн хүдэр боловсруулж 20,0 мян тн 65% агуулгатай нойтон төмрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай Бор-Өндөрийн баяжуулах фабрик