Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

“Монголросцветмет” ХХК болон АББ Групп нь үйлдвэрлэлд эрчим хүчний хэмнэлттэй техник технологи нэвтрүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх хэрэгжүүлэх, төслүүдийн үр өгөөжийг сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт “АББ Группын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяр болон “Монголросцветмет” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ганболд нар гарын үсэг зурлаа.

Харилцан ойлголцлын санамж бичгийн зорилго нь “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагаанд болон эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлэх урт болон богино хугацааны төслүүдийн бүтээмж, үр өгөөжийг сайжруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж, цахилгааны эрчим хүчний хэрэглээг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах, үйлдвэрлэлийн процессийг автоматжуулах, аюулгүй, найдвартай тасралтгүй ажиллагааг хангах, судалгаа, шинжилгээний ажлыг хамтран хэрэгжүүлэх, инженер, техникийн туслалцаа үзүүлэх, мэргэжилтэнүүдийг сургалтад хамруулах, дэвшилтэт технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд оршиж байна.

АББ Групп (www.abb.com) нь эрчим хүчний болон автоматжуулалтын технологиор дэлхийд тэргүүлэгч, 130 гаруй жилийн түүхтэй дэлхийн 100 гаруй улсад 145,000 гаруй ажиллагсадтай бөгөөд компанийн төв нь Швейцарийн Цурих хотод байрладаг ба жилдээ 40 гаруй тэрбум ам.долларын борлуулалт хийж үүнээс 1,5 тэрбум ам долларыг жил бүр судалгаа шинжилгээ инновациийн ажилд зарцуулж 8000 гаруй эрдэмтэн, судлаач, нарийн мэргэжлийн инженерүүдийг ажиллуулдаг байна.