Хамтран ажиллахыг урьж байна. /MV-018900/

ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА.

 

“Монголросцветмет” ТӨҮГ нь Увс аймгийн Наранбулаг сумын нутагт Хяргас нуур /MV-018900/ нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хийгдэх геологи хайгуулын болон ашиглалтын ажилд хөрөнгө оруулан хамтран ажиллахаар сонирхож байгаа хуулийн этгээдийг урьж байна. Урилгыг 2019 оны 07-р сарын 01-ны өдөр хүртэл хүлээн авна.

Хяргас нуур талбайд “Монголросцветмет” ТӨҮГ нь дараах геологи хайгуулын ажлуудыг хийж гүйцэтгэсэн:

  • Геохимийн дээжлэлт бүхий эрлийн маршрут,
  • Геофизикийн ажил соронзон болон цахилгаан хайгуул,
  • Нийт талбайг хамарсан 1:25000 масштабтай геологийн зураглал, хэтийн төлөв бүхий талбайд 1:10000 масштабтай геологийн зураглал,
  • Өрөмдлөгийн ажил
  • Уулын ажил

Тусгай зөвшөөрлийн нийт талбай нь 7260,73 га. Геологи хайгуулын ажлыг 120 га талбайд гүйцэтгэсэн ба энэ нь нийт талбайн 1,6%-д судлагааны ажил хийгдсэн.

Хайгуулын ажлын үр дүнгээр зэсийн 0.77%-ийн дундаж агуулгатай зэсийн хүдрийн нөөц тогтоогдсон. Үүнээс гадна зэс, алт, төмөр болон холимогметаллын хэтийн төлөв бүхий илрэлүүд тогтоогдсон.

Тусгай зөвшөөрөлтэй талбайд хэтийн төлөв бүхий талбай илрэх боломжтой байгаа тул “Монголросцветмет” ТӨҮГ нь нийт талбайг хамарсан геологи хайгуулын судалгааны иж бүрэн ажил хийх, цаашид тогтоогдсон нөөцийг бүтээгдэхүүн хуваах зарчмаар хамтран ашиглах төлөвлөгөөтэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас авна уу:

            Утас: 976-11-458072, 450060-158

            Факс:  976-11-458380

            Вебсайт:                   www.mongolros.mn

             e-mail:                  mailbox@monros.mn.

 

 

 

 “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ