“Монголросцветмет” Төрийн өмчит үйлдвэрийн газар Захиргааны ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан 2019 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр “Монголросцветмет” Төрийн өмчит үйлдвэрийн газар Захиргааны ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Захиргааны ахмадын хорооны 100 гаруй ахмад буурлууд оролцсон бөгөөд захирал Б.Мөнхбат Үйлдвэрийн газрын хийж гүйцэтгэсэн ажлын ололт амжилт, үйлдвэрлэл болон эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар танилцууллаа.