Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

 

 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутаг дахь айлчлалынхаа хүрээнд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрээр зочлон үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Бор-Өндөр” УБҮ-ийн 200 метрийн гүнд байрлах далд уурхайтай танилцаж, цаашид “Монголросцветмет” ТӨҮГ–с хэрэгжүүлэх төслүүдийн талаар үйлдвэрийн газрын удирдлагуудтай санал бодлоо солилцлоо.

“Монголросцветмет” ТӨҮГ нь байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл өөрийн ажилчид болон орон нутгийн ард иргэдийн ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлж, тэдний мэдлэг, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулан, мэргэжлийн өндөр ур чадвартай олон зуун үндэсний боловсон хүчнийг бэлтгэн гаргасаар ирсэн билээ.

 

Мөн энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн зүгээс өөрсдийн олборлодог бүтээгдэхүүний дээж болох “Жонш”-оор урласан бэлэг дурсгалыг зүйлийг гардуулав.