“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ-ЫН УДИРДЛАГУУД БОЛОН ЗАХИРГААНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ ХАМТРАН “ХАМТЫН ГЭРЭЭ”-НД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

“Монголросцветмет” ТӨҮГ-ын ажил олгогчийг төлөөлөн захирал Б.Мөнхбат болон бусад удирдлагууд, үйлдвэрийн газрын “Үйлдвэрчний эвлэл”-ийг төлөөлж дарга Д.Батболд болон тэргүүлэгч гишүүдийн хамтаар “Хамтын гэрээ”-нд гарын үсэг зурлаа.

Энэхүү “Хамтын гэрээ”-г байгуулснаар “Монголросцветмет” ТӨҮГ-ын Захиргааны нийт ажиллагсдын болон хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж баталгаажуулах, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг дэс дараатай шийдвэрлэж, үйлдвэрийн үр ашигтай, тогтвортой үйл ажиллагааг хангах, хөдөлмөрийн харилцаатай холбогдсон асуудлыг зохицуулах боломжтой болж байна.