НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Үндсэн хөрөнгө нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох тухай” 76 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А-1/1528 албан тоот шийдвэрийн дагуу “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа “Бор-Өндөр” УБҮ-ийн эзэмшлийн ТЭМ2У-1093 зүтгүүрийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.
1. Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга
Хэнтий амгийн Бор-Өндөр суманд орших ТЭМ2У-1093 зүтгүүр нь “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа “Бор-Өндөр” УБҮ-ийн өмч бөгөөд 1972 онд ашиглалтад орсон.
2. Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлагын худалдаа болох хугацаа |
2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14:00 цагт |
Дуудлагын худалдаа болох газар |
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө 98 “Монголросцветмет” ТӨҮГ-ын байр |
Худалдах доод үнэ |
Дуудлагын худалдаагаар худалдах хөрөнгийн нэр: ТЭМ2У-1093 зүтгүүр Худалдах доод үнэ: 200,000,000 төгрөг (Хоёр зуун сая төгрөг) |
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ |
30,000,000 төгрөг (гучин сая) |
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл |
Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. |
Дэнчин байршуулах данс |
Хүлээн авагч байгууллага: “Монголросцветмет” ТӨҮГ Дансны дугаар: Хас банк 500 120 8361 Дансны нэр: “Монголросцветмет” ТӨҮГ |
3. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14:00 цаг хүртэл Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө 98 “Монголросцветмет” ТӨҮГ-ын байр 508 тоотод хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.
4.Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа
“Бор-Өндөр” УБҮ /Хэнтий аймаг Бор-Өндөр сум/ дээр очиж үзэж болох бөгөөд дуудлагын худалдаан журам, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг доорх утас хаягаас авна уу.
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг Энхтайвны өргөн чөлөө-98, “Монголросцветмет” ТӨҮГ-ын байр 508 тоот
Холбогдох утасны дугаар: 9811-7670