АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 

 

Огноо : 2024 оны 06 дугаар сарын 07

 

Сонгон шалгаруулалт шалгаруулалтын нэр: Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Бужгар нэртэй МV-000163 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ордод бүтээгдэхүүн хуваах зарчмаар хамтран ажиллах

 

Монголросцветмет ТӨҮГ нь эрх бүхий оролцогчдоос бүтээгдэхүүн хуваах зарчмаар хамтран ажиллах ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн санал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтын баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авна.

Оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2022 он, 2023 оны борлуулалтын орлогын дундаж нь 400 сая төгрөгөөс багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 400 сая төгрөгөөс багагүй байх ба харилцагч банкнаас тодорхойлолт авах тохиолдолд уг сонгон шалгаруулалт ялсан тохиолдолд зээл олгох боломжтой байна гэсэн утга бүхий Захиалагчид гаргасан банкны тодорхойлолтыг шаардлага хангасан материал гэж үзнэ.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2022 он, 2023 он

Ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: 2022 он, 2023 он

Ижил төстэй ажил гэдэгт уул уурхайн ашиглалт, хүдэр олборлолтын чиглэлээр ажиллаж байсан гэж ойлгох бөгөөд тухайн ажлыг гүйцэтгэж байсан туршлага бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон гэрээ, гэрээ дүгнэсэн акт эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт шаардлагатай.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: тийм, ААН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Уул уурхайн чиглэлээр олборлолтын үйл ажиллагаа явуулах эрх бүхий тэмдэглэлтэй байх

 

Саналыг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан сонгон шалгаруулалтыг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 10 минутад нээнэ.

 

Гадаадын хуулийн этгээд санал ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

 

Сонирхсон этгээд сонгон шалгаруулалтын баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

Улаанбаатар хот 51, ш/х – 002

Баянзүрх дүүрэг, Энх тайвны өргөн чөлөө. 22-р хороо,

“Монголросцветмет” ТӨҮГ-ийн байр, 504 тоот өрөө, И-мейл: mailbox@monros.mn.

Утас/факс: 976-11-458380(ф), 976-11-450060-158,