Алт олборлолт
2018-04-05
Компанийн харьяа “Зэрэгцээ” алтны үйлдвэр болон “Шижир алт” ХХК нь Төв аймгийн Заамар сумын нутагт алтны 7 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд алт олборлох үйл ажиллагаа эрхэлдэг. Нийт талбайд 1682.86 кг алтны үлдэгдэл нөөцтэй.
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 9-р сарын 7-ны өдрийн 359-р тогтоолоор Төв аймгийн Заамар сумын нутагт ашигт малтмалын хайгуулын XV-020521, XV-020523, XV-020580 тоот тусгай зөвшөөрлийг “Монголросцветмет” ХХК-д олгосон. 2017 онд XV-020523, XV-020520, XV-020580 тусгай зөвшөөрөлтэй талбайд геофизикийн соронзон хайгуулын ажил хийсэн.