“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ MONGOLIAN MINING WEEK 2022 АРГА ХЭМЖЭЭНД ТАНИЛЦУУЛГА ИЛТГЭЛ ТАВИЛАА.

     Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг, тэргүүлэх салбар болж хөгжиж байгаа уул уурхайн салбарын түүхэн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюу толгой” ХХК  хамтран “Mongolian Mining week 2022” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” арга хэмжээг зохион байгуулж байна.
 

   Тус арга хэмжээний хүрээнд “Монголросцветмет” ТӨҮГ өөрийн үйлдвэрийн газрын болон харьяа Бор-Өндөр УБҮ-ийн “Зүүн цагаан дэл” далд уурхайн талаар товч танилцуулга илтгэл тавилаа.
 

  “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ-ын танилцуулгыг төлөвлөлт, дүн шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Бадрах, , “БОР-ӨНДӨР” УБҮ-ийн “Зүүн цагаан дэл” далд уурхайн товч танилцуулгыг “Бор-Өндөр” УБҮ-ийн ерөнхий инженер П.Машбат нар танилцууллаа.