Захиргааны сул ажлын байрны зар

"Монголросцветмет" ТӨҮГ-ын Захиргааны сул ажлын байрны зар

1

Ажлын
байрны нэр, шаардлагатай тоо

Захиргаа, аж ахуйн албаны цахилгаанчин-сантехникч – 1 (нэг)

                                                                                                            хүн

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Байгууллагын цахилгааны аюулгүй байдлыг хангаж, тогтмол үзлэг, шалгалт хийж хяналт тавих, засвар үйлчилгээг хийх, сантехникийн эвдрэл гэмтлийг засаж сэлбэх, сайжруулах

Ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага

        • Цахилгаанчны мэргэжлийн чиглэлээр коллеж, тусгай мэргэжлийн сургууль төгссөн, мэргэжил, мэргэшлийн үнэмлэхтэй байх,
        • мөн сантехникчийн мэргэжилтэй бол давуу тал болно;
        • Өндөр хүчдэл (380В)-ийн төхөөрөмжтэй харьцаж ажиллах
          зөвшөөрлийн үнэмлэхтэй;
        • Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан туршлагатай;
        • Бие даан ажиллах, шинэ зүйлд хурдан суралцах чадвартай;
        • Хувийн сахилга бат, харилцааны соёлтой;
        • Ажлын ачаалал даах, шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах боломжтой байх.

Бүрдүүлэх материал

1. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт /өөрийн мэдлэг, ур      

    чадвараа илэрхийлсэн байх/
2. "Монголросцветмет" ТӨҮГ-ын ажилтны анкет
    /www.mongolros.mn сайтаас маягт татаж бөглөнө
.
3. Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл хүчин төгөлдөр лавлагаа
4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом,

    үнэмлэх)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад    их, дээд сургууль, коллеж төгссөн бол баталгаат орчуулгын хамт)

5. Ажилласан байдлын мэдээлэл:
    /2021 оноос өмнөх нийгмийн даатгалын дэвтрийн нүүр+тушаалын

    өөрчлөлтийн тэмдэглэлийн хуулбар болон НД шимтгэл төлөлтийн

     лавлагаа/
6. Сүүлийн 3 сард авахуулсан 4х3 хэмжээтэй цээж зургийг анкетад

    заавал наасан байна.

Материал хүлээн авах хаяг, хугацаа

Шаардлага хангасан ажил горилогчдын материалыг 2024 оны 07 дугаар сарын 22ы өдрийн 16:00 цаг хүртэлх хугацаанд mailbox@monros.mn хаягаар хүлээн авч, бүртгэнэ.
Хаяг: Улаанбаатар хот, БЗД 22-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 98, "Монголросцветмет" ТӨҮГ, утас: 450060 -133
Web сайт: www.mongolros.mn

Тайлбар

• Сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг баримт бичгийн,

  ур чадварын, ярилцлагын 3 үе шаттай явуулж, оноогоор үнэлнэ.
• Анкетад мэдээллээ үнэн зөв бөглөлгүй, материал бүрдэл дутуу
  илгээсэн тохиолдолд баримт бичгийн шаардлагыг хангаагүйд

  тооцож шалгаруулалтаас хасна.
• Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.