Захиргааны сул ажлын байрны зар
2024-02-23
1 |
Ажлын байрны нэр, шаардлагатай тоо |
Захиргаа, аж ахуйн албаны Зочид буудлын эрхлэгч – 1 (нэг) хүн |
|
Гүйцэтгэх үндсэн үүрэг |
- Албаны зочид буудлын өрөөнүүдийн цэвэрлэгээ, үйлчилгээг хийж гүйцэтгэх, бүртгэл тооцоо, аж ахуйн үйл ажиллагааг эрхлэн хэвийн ажиллагаа, нөхцөл байдлыг хангах
|
Ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага |
- Их дээд сургууль төгссөн, бакалавр түүнээс дээш зэрэгтэй;
- Хувийн зохион байгуулалт, харилцааны соёлтой;
- Багаар ажиллах, асуудлыг судлан үзэж, оновчтой, бүтээлчээр шийдвэрлэх чадвартай;
- Ажлын ачаалал даах чадвартай, шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах боломжтой байх.
|
Бүрдүүлэх материал |
1. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт /өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх/ 2. "Монголросцветмет" ТӨҮГ-ын ажилтны анкет /www.mongolros.mn сайтаас маягт татаж бөглөнө. 3. Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл хүчин төгөлдөр лавлагаа 4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом, үнэмлэх)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль, коллеж төгссөн бол баталгаат орчуулгын хамт) 5. Ажилласан байдлын мэдээлэл: /2021 оноос өмнөх нийгмийн даатгалын дэвтрийн нүүр+тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлийн хуулбар болон НД шимтгэл төлөлтийн лавлагаа/ 6. Сүүлийн 3 сард авахуулсан 4х3 хэмжээтэй цээж зургийг анкетад заавал наасан байна. |
Материал хүлээн авах хаяг, хугацаа |
Шаардлага хангасан ажил горилогчдын материалыг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16:00 цаг хүртэлх хугацаанд mailbox@monros.mn хаягаар хүлээн авч, бүртгэнэ. Хаяг: Улаанбаатар хот, БЗД 22-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 98, "Монголросцветмет" ТӨҮГ, утас: 450060 -133 Web сайт: www.mongolros.mn |
Тайлбар |
• Сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг баримт бичгийн, тестийн, ярилцлагын 3 үе шаттай явуулж, оноогоор үнэлнэ. • Анкетад мэдээллээ үнэн зөв бөглөлгүй, материал бүрдэл дутуу илгээсэн тохиолдолд баримт бичгийн шаардлагыг хангаагүйд тооцож шалгаруулалтаас хасна. • Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана. |