“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ-Т ШАГНАЛЫН ХУР БУУЛАА.

Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан шилдэг ажиллагсдад шагнал гардуулах ёслол боллоо. “Монголросцветмет” ТӨҮГ-ын удирдлагууд тус үйлдвэрийн газар олон жил, үр бүтээлтэй ажилласан Захиргааны нягтлан бодогч С.Бимаад Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Захиргаа, аж ахуйн хэлтсийн автогараж, спорт цогцолборын эрхлэгч  Ш.Оюунгэрэл, үйлчлэгч Г.Нарантуяа нарт хөдөлмөрийн хүндэт медалийг тус тус гардууллаа. Энэ үеэр “Монголросцветмет” ТӨҮГ-ын Захирал Б.Мөнхбат, Худалдаа, эдийн засаг эрхэлсэн орлогч захирал Н.Тэгшжаргал, Нийгэм, эрх зүйн асуудал эрхэлсэн орлогч захирал Б.Батнасан нар төрийн дээд шагналаар шагнуулсан ажиллагсдад хүндэтгэл үзүүлэн баяр хүргэж, үг хэллээ.